дүүргийн замын Цагдаагийн
тасгийн дарга М.Отгонбаяр Яармаг, Нисэх чиглэлийн Наадамчдын гудмын хоёр урсгалтай
замын гэрэлтүүлгийн талаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулла. Энэ
асуудалтай холбогдуулан дүүргийн Төлөөлөгчид, ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс албадын
төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан 2015.02.25-ны өдрийн 18-20 цагийн
хооронд газар дээр нь очиж танилцахад замын гэрэлтүүлэг стандартын дагуу суурилагдаагүйгээс
1 дүгээр эгнээнд 50 хувийн, 2 дугаар эгнээнд 80 хувийн, 3 дугаар эгнээнд 100
хувь харанхуй буюу гэрэлтүүлэггүй, гэрэлтүүлгийн шон замын зорчих хэсгээс 1.8
метрийн хол зайтай суурилагдсан, цахилгааны холболт стандарт бус байдлаар хийгдсэн
зэрэг зөрчлүүд илэрлээ.