XVII жарны "Галзууруулагч" хэмээх модон хонь жилийн босгон дээр шагналын хур буулаа. 2015.02.17
Монгол түмний уламжлалт Цагаан сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан дүүргийн иргэддээ төрийн дээд одон медаль болох Алтан гадас одон, Цэргийн гавъяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Нийслэлийн ИТХ-ын хүндэт тэмдэгээр дүүргийн 26 иргэн шагнагдаж, шагналыг гардуулах арга хэмжээг зохион байгуулла. Тус арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Бас-Оргил нар оролцлоо. Нийт шагнуулсан дүүргийн иргэддээ болон тэдний ар гэр үр хүүхэд ач зээ нарт нь баяр хүргэе.