№ |
Нэрс |
Эрхэлсэн албан тушаал |
1 |
Д.Батбилэг |
ИТХ-ын дарга |
2 |
Л.Үнэнбат |
Дүүргийн
ЗДТГ-ын дарга |
3 |
Б.Алтанцэцэг |
Хөдөлмөрийн
хэлтсийн дарга |
4 |
Б.Бадамсүрэн |
Нийгмийн халамжийн
дарга |
5 |
С.Эрдэнэчимэг |
Боловсролын
хэлтсийн дарга |
6 |
Т.Пүрэвчулуун |
Хан-Уул ЭМН-ийн
дарга |
7 |
Д.Даваасүрэн |
Онцгой байдлын
дарга |
8 |
Г.Батсуурь |
14-р хорооны
дарга |
9 |
А.Отгонбаатар |
БОХААДБ хот нийтийн
АА-ын асуудал хариуцсан орлогч дарга |
МУЗН нь Олон Улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн
Холбоонд 1959 оны 9 дүгээр сарын 15-нд элссэн 84 дэх гишүүн байгууллага болов.
МУЗН-ийн зорилго нь шударга ёсны зарчимд үндэслэн хүнийг яс үндэс, иргэний
харьяалал, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө
чинээ, эрхэлсэн ажил, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, боловсролоос нь үл
хамааран хүний аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүмүүнлэг ёсыг
хангахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, хүмүүс хоорондын ойлголцол, нөхөрлөл,
хамтын ажиллагааг дэмжих, энх тайвныг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулахад
оршино.
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний хүмүүнлэгийн үйл
ажиллагаа нь тулалдааны талбарт шархдагсдад ялгаварлалгүйгээр тусламж үзүүлэх,
олон улсын болон үндэсний хэмжээнд хаана ч болов хүнийг зовлон зүдгүүрээс
урьдчилан сэргийлэх, хуваалцан хөнгөвчлөх чин хүслээр туслах явдал юм.
Түүний зорилго нь хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүнийг хүн ёсоор
хүндэтгэх, явдлыг хангуулахад оршино. Дараах үндсэн зарчмуудыг үйл
ажиллагааныхаа үндэс болгон ажилладаг. Үүнд:
-
Энэрэнгүй байх
-
Шударга байх
-
Төвийг сахих
-
Бие даах
-
Сайн дурын байх
-
Нэгдмэл байх
-
Түгээмэл байх
ХУД-ийн УЗХ-ны Бүтэц зохион байгуулалтын хувьд Орон тооны ажилтан 5,
Удирдах зөвлөлийн гишүүд 9, Анхан шатны хороо 25, Хяналтын хорооны гишүүн 3,
Хорооны гишүүд 35 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
ХУД-ийн УЗХ-ны үйл ажиллагааны үндсэн чиглэл нь эрүүл мэндийг дэмжих
хөтөлбөр, гамшгийн бэлэн байдлын хөтөлбөр, хүүхэд залуучуудын хөтөлбөр,
нийгмийн халамжийн хөтөлбөр зэрэг болно.
“Хүмүүнлэгийн хөтөлбөр 2013-2016” хүрээнд эрүүл мэнд, анхны тусламж,
донорын чиглэлээр 9, гамшгийн бэлэн байдал, тусламж үйлчилгээний чиглэлээр 6,
нийгмийн халамж, үйлчилгээний чиглэлээр 6, хүүхэд залуучуудын хөдөлгөөний
чиглэлээр 4, хүмүүнлэгийн эрх зүй мэдээлэл, сурталчилгааны чиглэлээр 3, нийт 28
ажил төлөвлөгдөж байна.
ХУД-ийн Улаан загалмай нь нутаг дэвсгэрийн 16 хороо, сургууль цэцэрлэг, аж
ахуйн нэгжид 30 анхан шатны хороо, 10 гишүүн байгууллага, 3’000 гаруй гишүүд, 100 гаруй сайн дурын идэхтэний
оролцоотойгоор нийгмийн халамж дэмжлэг шаардлагатай зорилтот бүлэгт хүрч
ажиллаж байна.
Дүүргийн олон нийт, хүүхэд багачуудад хүнлэг, энэрэнгүй үзлийг сурталчлах,
гамшгийн үед яаралтай тусламж үзүүлэх, нөөцийг бүрдүүлэх, зорилтот бүлгийн
иргэдийг нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах, нийгэм сэтгэлзүйн дэмжлэг
үзүүлэх, олон нийтэд эрүүл мэнд, анхны тусламжийн мэдлэг дадлыг олгох,
болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа зохион байгуулж
бэлэн байдлыг хангуулахад оршино.