НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлын дарга Б.Энххөдөлмөртэй хийсэн ярилцлага

2015-02-17

 Та сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийгөө товчхон танилцуулаад нутгийн өөрөө удирдах байгууллагатай хэдийнээс холбогдсон талаараа ярьж өгнө үү.

answerБаярлалаа. Юуны өмнө нутгийн өөрөө удирдах байгууллагын салбарт ажиллаж, амьдарч байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Миний биеийг Б.Энххөдөлмөр гэдэг. Төрийн байгууллагад 30 гаруй жил ажиллаж багш, сургалтын менежер, Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг дарга, Барилга, хот байгуулалтын яаманд сайдын зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн, захиргааны ажлуудыг хийж байгаад 2008 оноос Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлын даргаар өнөөг хүртэл ажиллаж байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын тал дээр Архангай аймгийн ИТХ-д 1 удаа, сумын ИТХ-д 3 удаа сонгогдон ажиллаж байсан.

question НӨУБ тэр дундаа баг, хорооны түвшинд Хурлын байгууллага хэрхэн яаж ажиллаж байна вэ?

Хариулт:2008 онд 2 дугаар хорооны ИНХ-ын дарга болоод хамгийн түрүүнд иргэдийн мэдээллийн төв ажилуулсан. Мэдээлэлтэй иргэд олон байх тусмаа иргэдийн идэвх оролцоо нэмэгддэг тул энэ асуудалд анхаарлаа хандуулсан. УИХ-д сонгогдсон гишүүд, нийслэл дүүргийн ИТХ-д сонгогдсон Төлөөлөгч нарынхаа явуулж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар иргэддээ мэдээлэл, мэдээллийн самбар тогтмол ажиллуулах, интернэт, зурагт, өдөр тутмын сонин зэргээр иргэддээ мэдээлэл өгч ажлаа эхэлсэн. Одоо энэ ажиллагаанууд маань улам идэвхтэй тогтмолжиж, иргэд сайн үйлчлүүлэх болсон. Манай хороо сард нэг удаа иргэдийнхээ тулгамдсан асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийж хэвшээд байгаа. Хэлэлцүүлгээс гарсан иргэдийн санал санаачилгыг дүүргийн ИТХ-ын Ажлын алба, хурлын нарийн бичгийн дарга, Хурлын дарга, тэргүүлэгч нарт хүргүүлэн тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа нь иргэдийнхээ итгэлийг татах нэг гол хүчин зүйл болж байна. Тухайлбал, 11 дүгээр сарын 28-ны өдөр бид 19-ийн үйлчилгээний төв болох Жаргалант худалдааны төв дээр автомашин гаргуулахгүй байх тухай иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу дүүргийн Замын цагдаагийн газар, Газрын алба, ЗДТГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, дүүргийн ИТХ-ын Иргэний оролцоо, зохион байгуулалтын хэлтэстэй хамтран нээлттэй хэлэлцүүлгийг хийсэн байгаа.

question Нутгийн өөрөө удирдах байгууллагын хууль эрх зүйн орчин баг, хорооны түвшинд хэрхэн хэрэгжиж байна вэ? Тулгамдаж байгаа асуудлууд юу байна вэ?

Хариулт:Ер нь орон нутагт эрх мэдлийг өгнө, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдэг бол маш чухал. Орон  нутагт нь, тэр дундаа баг, хороонд нь эрх мэдлийг нь өгч байж орон нутгийн ажил сайжирна. ИНХ-ын дарга нарыг орон тооны болгох шаардлага зүй ёсоор тавих цаг нь болсон. Үндсэн хуульдаа ижил статустай хэрнээ хотын хорооны хүн ам харьцангуй олон байна. Хөдөөгийн нэг сум дунджаар 3000 хүнтэй байхад хотын хороо дунджаар 10000 гаруй хүн амтай байна. Тэгтэл төрийн үйлчилгээг адил тэгш хүргэхэд чиглэж ажиллаж байна. Ялангуяа Нийслэлийн 152 хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарыг орон тооны болгох нь зүйтэй. Үндсэн хууль болон  Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд бас өөрчлөлт оруулах нь зүйтэй санагдана. Учир нь Үндсэн хуульд баг, хорооны Иргэдийн Нийтийн хурал гэж орсон байгаа. Нийтийн гэдэг нь үнэхээр илүү заалт зүгээр л Иргэдийн хурал гэж болно. Нэгжийн хуульд мөн адил ИНХ-ын дарга нь тухайн шатны Засаг даргынхаа цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг сард нэг удаа авна гэж заасан байгаа нь 30 хувьтай тэнцэх хэмжээний ажил хий гэсэнтэй адилхан байгаа юм. Гэтэл өдрөөс өдөрт хурлын байгууллагын эрх хэмжээний асуудал олон болж тэр хэмжээгээрээ ажлын ачаалал нь өссөн энэ үед эдгээр заалтыг харж үзэх нь зүйтэй. 

question Хан-Уул дүүрэг иргэдийн оролцоогоор манлайлагч дүүрэг, тэр дундаа 2 дугаар хорооны иргэд хэр идэвх санаачилгатай вэ? Энэ онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр танай хороонд ямар ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

Хариулт:Энэ онд манай хороонд 115 сая 451 мянган төгрөгний төсөв хувиарласнаас 5 төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр болсон. Тухайлбал, Хивсний 33 дугаар байрны дээврийн ажил, хорооны гадна талын тохижилтын ажил, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг, хогийн сав хийж байршуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа. Манай хорооны иргэд ер нь маш идэвхтэй аливаа ажилд оролцдог бөгөөд хороондоо ОНХС-ийн хөрөнгөөр болон Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа төсөл арга хэмжээ бүрт хороод байгуулагдсан иргэдийн оролцоотой хяналтын дэд зөвлөл маш сайн ажилладаг.  

question Баг, хорооны ИНХ-ын хөгжлийн чиг хандлагыг хэрхэн тодорхойлж байна вэ?

Хариулт:Нэг үеэ бодвол дүүргийн ИТХ-аас хорооны ИНХ-аа их анхаарч эхлээд байна. Бид өмнө нь нэг ч төгрөгний төсөвгүй аливаа ажил, арга хэмжээ бүрт  оролцоход хүндрэлтэй байдаг байлаа. Энэ байдлыг маань манай дүүргийн ИТХ харгалзан үзээд бидэнд үйл ажиллагааны зардалд сард 200,000 төгрөгийн төсөв олгож байгаа нь ихээхэн тус дэм болж байгаа. Манай дүүрэг анхлан ИНХ-ын дарга нарын зөвлөлийг байгуулан ажиллаж эхэлсэн нь маш ололтой алхам болсон гэж үзэж байна. Уг зөвлөл маань сар бүр хуралдаж алдаа оноотой бүхнээ ярилцаж хэвшээд байгаа. Мөн төр засаг маань маш сайхан бодлого боловсруулж, түүнийг нь орон нутагт хэрэгжүүлж ажиллаж байгаагийн тухайд хороо бүрт иргэний танхимтай боллоо. Тэнд шаардлагатай техник хэрэгсэл, тавилга эд хогшлыг дүүргийн ИТХ маань ханган өгч байгаад талархаж байгаа. Бидний дэвшүүлж буй бодлого бол Иргэний танхимаа Иргэдийн хөгжлийн төв болгон ажиллуулах зорилго тавьж байгаа. Иргэн орж ирээд төрөл бүрийн мэдээлэл авахын хажуугаар өөрийгөө хөгжүүлдэг авьяас чадвараа нээж байх нь чухал гэж үзэж байна.

Ярилцсанд баярлалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%