“Хан-Уул” дүүргийн ИТХ-ын хурлын дарга
Д.Батбилэг дүүргийнхээ иргэдэд хандан
“Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлэж
байна.
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сvлж Идээ шvvснийхээ дэргэд эрхэмсэг залрах буурлууддаа Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож vнсvvлье Тэргvvн сарын шинийн нэгний энх мэндийг эрье... Морьтон заяат Монгол тvмэндээ XVII жарны
Модон хонин жилийн сар шинийн мэндийг дэвшvvлье. Монголчууд бидний угтан золгож, учиран баясдаг “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн хаврын Тэргүүн сарын шинийн нэгний мэндийг “Хан-Уул” дүүргийнхээ нийт иргэдэд дэвшүүлье. Монголчууд бид өнө эртнээс, өндөр дээдсээсээ уламжлан ирсэн Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, өлзий буянаа тэтгэж, өвгөд өтгөсөө хүндэтгэж, айл хотол ахан дүүсээрээ учран золгодог сайхан заншилтай. Энэ сайхан заншил өртөөлөн улирч Монгол түмний арвижин дэлгэрэх өлзий буянтай “Галзууруулагч” хэмээх модон хонь жил ирлээ. Улиран одож буй Тийн ялгуусан хэмээгч “Модон морь ” жил Монгол хүний хийморь лундааг билэгдсэн сайхан жил өнгөрлөө. Энэ утгаараа манай дүүрэг гадаад дотоодын томилолтын туршлага их, хурал зөвлөгөөнөөс гарсан шийдвэрүүдийн хэрэгжилт сайн, үр бүтээлтэй жил байлаа. Та бидний мэргэжлийн ур чадвар, бүтээлч, хамтач, шинийг эрэлхийлсэн үйл ажиллагаа улам бүр хөгжиж батжихын ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Угтан золгож буй “Ялгуусан” хэмээгч “МОДОН ХОНЬ” жилдээ айл хотлоороо, ахан дүүсээрээ сэтгэл дүүрэн жаргалтай, хүсэл тэмүүлэл өөдрөг тэнүүн, ажил үйлс бүтэмжтэй, сайн сайхан байхыг хүсэн ерөөж байна. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
“Хан-Уул” дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг |