НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа 2015-02-13 нд

2015-02-13

Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэг нь Монгол улс дахь Нутгийн удирдлагын байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, шийдвэр тогтоолыг иргэдэд сурталчлах, орон нутгийн бодлого, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангаж ажиллах, олон улсын, үндэсний болон бүсчилсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллах, Төлөөлөгч, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтарч ажиллах зорилго бүхий хамтын ажиллагааны санамж бичгийг 2015 оны 2 дугаар сараас эхлэн нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудтай эхлээд байна.

Санаимж бичиг зурах ажлын хүрээнд 2015 оны 2 дугаар сарын 11-ны өдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай санамж бичигт 2 тал гарын үсэг зурж цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхой болголоо.

Энэ үеэр Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Батбилэг цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдээс онцгойлон дүүргийнхээ төлөөлөгч, ажлын албаны ажилтнуудад нэн шаардлагатай сургалтуудыг авч мөн Нийслэлийн хэмжээнд хийгдэх томоохон ажлуудад идэвхи санаачлагатай оролцохоо илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%