Энэ өдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Ажлын албанд туршлага судлах, нээлттэй санал солилцохоор Төв аймгийн Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Төлөөлөгчид, Засаг дарга, Тамгын газрын дарга зэрэг 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Төлөөлөл хүрэлцэн ирлээ.
Уулзалт, ярилцлагаар ИТХ-ын зохион байгуулалт, хурлын хороодын ажиллах журам, Тэргүүлэгчдийн Ажлын албаны бүтэц зохион байгуулалт, Иргэний танхимын үйл ажиллагаа, ажлын чиг үүрэг болон архив, албан хэрэг хөтлөлт, захирамжллын бичиг баримт, тогтоол шийдвэрүүдийн хууль зүйн үндэслэл зэргийн талаар харилцан туршлага судласан сайхан арга хэмжээ боллоо.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА