ЭНЭ САРЫН 26-НААС ГАЗАР ӨМЧЛӨХ ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР АВЧ ЭХЭЛНЭ.
Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэхээр батлагдсан дараагийн ээлжийн байршлуудад цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагааг эхлүүлэхээр боллоо. Энэ удаад
1. Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой
2. Баянзүрх дүүргийн Улиастай дахь Их цуурай,
3. Баянзүрх дүүргийн Улиастай дахь Бага цуурайн ам
4. Багануур дүүргийн Тариан булгийн 2 хэсэг
5. Багахангай дүүргийн Хангайн хөндийн 1 хэсэг зэрэг таван байршилд нийт 12388 иргэнд , мөн өмнөх таван байршлаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багануур дүүргийн Тариан булгийн 1 хэсэг, Багахангай дүүргийн Бор үзүүр гэсэн гурван байршилд 1431 иргэнд нийт 1431 иргэнд цахим системээр газар өмчлүүлэхээр үйл ажиллагааг зохион байгуулна. Энэхүү ажиллагаа нь энэ сарын 26-наас эхлэн хуанлийн 15 хоногийн турш үргэжилэх юм