Энэ сарын 3-ны өдөр "Хан-Уул" дүүргийн Ардчилсан намын “Зөвлөлдөх Зөвлөл”-ийн хуралдаан болж, Засаг Дарга Ж.Ганхуягийг огцруулах үндэслэлгүй хэмээн шийдвэр гаргасан билээ.
Тэгвэл өнөөдөр тус асуудлаар "Хан-Уул" дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болсон ба хуралдаанаар Засаг дарга Ж.Ганхуягийг огцруулах үндэслэлгүй гэдгийг дахин баталжээ. Иймд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг суудалдаа хэвээр үлдлээ.