НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

“ЭРҮҮЛ ЭЛЭГ ХӨТӨЛБӨР” ОЛОН НИЙТИЙН УУЛЗАЛТ АНХ УДАА БОЛЛОО

2015-02-02

“Оном” сангаас  Монголын элэгний эмч нарын нийгэмлэгтэй хамтран “Эрүүл элэг хөтөлбөр”-ийг хэрхэн хэрэгжүүлэх тухай олон нийтийн уулзалтыг  2015.01.31-ны өдөр “Хан-Уул” дүүргийн ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. Дүүргийн Соёлын ордонд болсон энэхүү  уулзалтанд  “Хан-Уул” дүүрэг дэх 16 өрхийн эмч нар хүрэлцэн ирсэн юм. Мөн дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлогч Д.Азжаргал, ХУДЭМТ-ийн дарга  Т.Пүрэвчулуун, “Оном” сангийн ТУЗ-ын дарга Д.Наранбаатар, элэгний нийгэмлэгийн зөвлөлийн гишүүн АУ-ны доктор н.Зулхүү болон бусад хүмүүс оролцож иргэдтэй нээлттэй уулзалт ярилцлага хийлээ. 
Энэ үеэр элэгний архаг өвчлөл гэж юу вэ, элэгээ хэрхэн хамгаалах вэ, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх алхамууд зэрэг мэдээллийг уулзалтанд оролцож буй хүмүүст хүргэсэн. “Хан-Уул” дүүрэгт зохион байгуулж буй  “Эрүүл элэг хөтөлбөр”- ийг хэрхэн хэрэгжүүлэх вэ олон нийтийн уулзалт нь Нийслэлийн есөн дүүргээс анхдагч нь болж буйгаараа онцлогтой. Энэ талаар “Хан-Уул” дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг “Энэхүү хөтөлбөрийн уулзалт нь манай дүүрэгт анх удаа болж байна. Бид “Эрүүл элэг хөтөлбөр”-ийн хүрээнд цаашид олон ажлыг хийх болно. Өнөөдрийн энэ уулзалт ихээхэн ач холбогдолтой, үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна. Иймд өнөөдрийн уулзалт эхэлснийг мэдэгдэе ” гэв.

 “Хан-Уул дүүргийн хэмжээнд элэгний B, C вирусээр өвчилсөн бүртгэлтэй  хүмүүсийн тоо Монгол Улсын хүн амын 1/6 хувийг эзэлдэг байна.  Тиймээс эрүүл мэнд тулгамдсан асуудал болсон уг өвчнийг арилгах зорилготой тус хөтөлбөрөөр  вирүст хепатитын эсрэг дэлхий дахинд хэрэглэж буй сүүлийн үеийн шинэ эм, эмчилгээг Монголчууддаа санхүүгийн хүндрэл багатайгаар ханган нийлүүлэх боломжийг бүрдүүлэхийн сацуу С вирусыг эмчилдэг гурван төрлийн эмийг гадаадаас оруулж ирэх боломжийг судалж байгаа аж.  АНУ-д элэгний хепатит С вирусын эмчилгээнд 80 мянган доллар зарцуулдаг бол манай улс уг эмчилгээнд 900 ам.доллар зарцуулж эмчлэх бүрэн боломжтой гэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%