ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг нар “Олон улсын тахь групп”-ын ерөнхийлөгч Проф. Томас Фистрерийг дүүргийн иргэдэд үйлчлэх төв байранд 2014 оны 10-р сард хүлээн авч уулзсан билээ.
Проф. Томас Фистрер нь 1941 онд төрсөн, 1991-2007 онуудад Швейцарь улсын сонатын Зөвлөлийн гүшүүн, Аргау мужийн парламентийн гүшүүн, Мужийн дарга зэрэг нэр хүндтэй албан тушаалуудыг олон жил хашиж байсан улс төрч, нийгмийн зүтгэлтэн юм.
Тэрээр өөрийн улс төр, бизнесийн өргөн нээлттэй орон зайд “Олон улсын тахь групп”-ын үйл ажиллагааг амжилттай удирдан Монголын унаган байгальд зэрлэгшин дасаж байгаа тахийн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх, ховор ан амьтаныг хамгаалах, нутгийн иргэдийн нийгмийн асуудлыг дэмжих төслүүдийг хэрэгжүүлэхээр олон арван хандивлагч, хамтрагчдыг байгаль хамгаалах болон тахь нутагшуулах үйлсэд татан оруулжээ.
Энэхүү уулзалтын үеэр Монголын нутагт идээшиж буй тахийн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх, нутгийн иргэдийн нийгмийн асуудлыг дэмжих төслүүдийг хэрэгжүүлэхэд оролцох оролцоо, Шууд ардчилал-иргэний оролцоо, байгальд ээлтэй хот дахин төлөвлөлт, Өсвөр үе, дунд сургуулийн хүүхдүүдэд байгаль экологийн мэдлэгийг тахиар дамжуулан олгох, Ааргау муж, Хан-уул дүүрэг хоёрын хамтран ажиллах нөхцөл бололцоо зэрэг сэдвүүдээр харилцан санал солилцсон юм.
Тэгвэл тус дүүргийн хувьд “Шууд ардчилал-иргэний оролцоо, байгальд ээлтэй хот дахин төлөвлөлт” ажлын хүрээнд энэ жил олон ажлуудыг хийж эхлэх юм байна.