НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Ч.ПҮРЭВСҮРЭН:ХҮН АМ НЭМЭГДЭХЭЭР НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР ДУТАГДАЖ БАЙНА

2015-01-27

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг дарга Ч.Пүрэвсүрэнтэй ажлын явцын талаар  ярилцсанаа хүргэж байна.

- Сайн байна ууХан-Уул дүүргийн III хороо 2014 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ямар ажлууд байна вэ? Энэ жил  хийж хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа ажлуудаасаа хуваалцна уу?

- Өнгөрсөн жил орон  нутгийн хөгжлийн сангаар харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан гүүрийг шинэчлэн засварласан. Мөн долдугаар байрны авто зогсоол болон 23 дугаар байрны хур хогийн цэгийг цэцгийн мандал болгон өөрчилсөн гэх мэт томоохон бүтээн байгуулалтын  ажлуудыг иргэдтэйгээ хамтран ажиллаж байна.  Энэ жил мөн орон нутгийн сангаар Авто сургууль, олимп, 073, говь, их өртөө гэх мэт дэд бүтэц хөгжөөгүй гэр хорооллын айл өрхийн иргэдийн хүсэлтээр “Халуун усны төв” байгуулахаар зорин ажиллаж байна.

III хороонд хичнээн хүн оршин сууж байна вэ.  Тус хороо  хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг вэ?

-  Хан-Уул дүүргийн  III дугаар хороонд  12240 иргэн  оршин суудаг. Хорооны хувьд 16 ажилтан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.

- Хорооны  иргэдийн оролцоо ямар байна. Иргэдийн оролцоогнэмэгдүүлэхэд  III хорооны зүгээс ямар ажлуудын талаар дурдьвал?

-  Дүүрэг хорооноос зохион байгуулдаг  аливаа үйл ажиллагаанд иргэд маань идэвхтэй оролцдог. Манай хамт олноос хэрэгжүүлж байгаа ажил, уулзалт, янз бүрийн үйл ажиллагааг иргэд дэмждэгт бидний зүгээс баяртай байдаг. Иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлэхийн тулд бүхий л талаар иргэдийн төлөө эрүүл аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа.

- Танай хороонд  тулгамдаж байгаа ямар ямар асуудал байна вэ.Шийдвэрлэх гарцыг хэрхэн хайн ажиллаж байна?

- Хан-Уул дүүргийн III хорооны хувьд  хүн ам их хурдацтай  нэмэгдэж байна.  Манай хороо төвийн хэсэгт багтдаг байшин, гэр хороолол хосолсон. Иймд бидэнд хорооныхоо байрыг шинэчлэн нэг цэгийн үйлчилгээний цогцолбор байртай болох нь хамгийн тулгамдаж буй асуудал болж байна.

Хорооны оршин суугчдын зүгээс тулгамдаж буй асуудал юу байна вэ?

-  Иргэд ихэвчлэн бичиг баримтын асуудлаар манай сайтад болон хороонд ханддаг. Тухайлбал, 16 нас хүрсэн хүүхдэд шинээр иргэний үнэмлэх авч өгөхөд бүрдүүлэх бичиг баримт, алдарт эхийн одонтой эхчүүд ямар материал бүрдүүлэх вэ зэрэг түгээмэл асуудлаар ханддаг.

- Хорооны ажилтнууд олон нийтийг хамарсан ажил хийж гүйцэтгэхээс өөр ямар ажил хийж хэрэгжүүлдэг тухай иргэд тэр бүр мэддэгүй ?

-  Зарим иргэд хороо ямар үйл ажиллагаа явуулдаг талаар ойлголт байдаггүй. Тиймээс биднийг ажилаа хийхгүй байна гэж үзэх нэгэн бий. Гэхдээ дан ганц манай хороо гэлтгүй бүх хороо үндсэн чиглэл, гүйцэтгэх ажилтай байдаг. Хан-Уул дүүргийн III хорооны хувьд Нутаг дэвсгэрээ хог хаягдалгүй байлгах, тохижилтын ажил байнга хийлгэхээс авхуулаад  Төр засгийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, байгууллага аж ахуй нэгж, иргэдэд сурталчлах гэх мэт олон ажлыг бид хийж гүйцэтгэдэг.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%