НИСЭХ, ЯАРМАГИЙН ГЭР ХОРООЛЛЫН ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЗУРГИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
            
						
						
												
												
            
							              ХУД-ын Яармагийн 4,8-р хорооны 43 га-д гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихээр болсон билээ. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, орлогч дарга Т.Чингүнжав, ахлах мэргэжилтэн Б.Мэндсайхан, Швейцарийн Ануннаки ХК,  архитекторч Марко Вэй нар Хан-Уул дүүргийн 4,5,6,7,8-р хорооны нутаг дэвсгэр буюу одоогийн суурьшлын бүсийн хөгжлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний загвар төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд танилцууллаа. Уулзалт хэлэлцүүлэг амжилттай болж эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй ийм төслийг дэмжиж ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.  Гагцхүү иргэдийн саналыг тусгах, хэрэгжих боломжтой, санхүүгийн баталгаатай байх шаардлагатайг анхаарууллаа.