Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга Н.Туяацэцэгтэй ажлын явцын талаар ярилцсанаа хүргэж байна.
- Сайн байна уу, Хан-Уул дүүргийн 12-р хороо 2014 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ямар ажлууд байна вэ? 2015 онд хийж хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа ажлуудаасаа дурдвал?
- 2014 онд олон чухал ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Эдгээрээс иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд боловсролын салбарт сургалт зохион байгуулах зэрэг томоохон ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. Тухайлбал, Нисэх-шувуу хүртэлх 22.5 км замыг ашиглалтанд оруулж, иргэдийн амьдрах аюулгүй орчныг бүрдүүлэх үүднээс олон жил ус тогтсон хонхор замыг янзаллаа. Хорооны иргэд халуун усны газаргүйн улмаас нисэх явж усанд орцгоодог . 2013-2014 онд газрых нь асуудлыг дүүрэг, нийслэлд тавьж Бензин колонкын хойно газар нь төлөвлөгдөн гарсан. Энэ жил хэд хэдэн ажил төлөвлөөд байгаа. Үүнд шинээр бөөрний сувилал, ахмадын сувилал, ахуйн үйлчилгээний сувилалыг нээн ажиллуулж ахмад настан, иргэддээ хүртээмжтэй , үйлчилгээг ил тод болгоно. Түүнчлэн хүүхэд залуусын чөлөөт цаг өнгөрөөх фитнесийн төвтэй болох, СӨХ–ийн хогийн савийг шинэчлэн зохион байгуулж орчин үеийн стандартын хогийн савтай болгож байрны иргэдээс хогийг нь ачуулах зэрэг ажлыг зохион байгуулан ажиллана.
- Ажилгүй иргэдийн тоо хэр их байна вэ. Өнгөрсөн онд нийт хичнээн иргэдийг ажлын байраар хангав?
- 2014 онд нийт 152 иргэнийг тогтмол ажлын байраар хангасан бол 100 иргэн түр ажлын байртай болсон. Мөн Нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах дэд бүтцийг засварлах зэрэг бүтэээн байгуулалтанд чиглэгдсэн ажилд нийгмийн эмзэг бүлгийн 120 иргэнийг түр ажлын байраар хангалаа. Эмзэг бүлгийн 120 гаруй иргэнийг нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах, бүтээн байгуулалтанд чиглэгдсэн ажилд зуучилсан.
- XII хороо хэчнээн хүн амтай вэ. Хорооныхэдэн хүнийбүрэлдэхүүнтэйгээрүйл ажиллагаагаа явуулж байна?
-Тус хороонд 1753 өрх оршин суудаг буюу 5915 хүн ам оршин суудаг. Үүнэс 275 өрх төмс хүнсний ногоо тариалж, 172 өрх мал аж ахуй эрхэлж байна. Хорооны бүрэлдэхүүн 18 хүнтэй ажиллаж байна. Хан-Уул дүүргийн XII хороо нь 1992 онд Засаг захиргааны шинэчлэлээр 12 дугаар хороо болон өөрчлөгдөн байгуулагдсанаар өдгөөг хүртэл иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байгаа юм. Өмнө нь Биокомбинат ТӨҮГ-ыг түшиглэн байгуулагдсан Ажилчны районы 10 дугаар хороо хорин гэсэн статусаас 13 дугаар хороо болон өөрчлөгдөж байсан түүхтэй.
- Хорооны зүгээс сургалт, өдөрлөг, уулзалтыг хэр их зохион байгуулдаг. Үүнд иргэдийн оролцоо , хандлага ямар байна вэ?
Иргэдийн оролцоо тааруу байдаг. Дүүргээс санаачлан хэрэгжүүлдэг өдөрлөг, сургалт, санал асуулгад иргэд цөөхөн оролцож байна. Бид сургалт, өдөрлөг зохион байгуулж оролцсон иргэдээс санал авдаг. Тухайлбал, Хүчирхийлэл хэн үйлддэг вэ? сургалтад 40 эцэг эхчүүд хамрагдсан.
- Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хорооны зүгээс хийж буй ажлуудаасаа дурдвал?
-Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сайт нээсэн. Мөн иргэдийг бүл болгон ажиллуулж байна. Үүнээс гадна ЕБС-иудын сурагч, эцэг эхчүүдийн дунд сургалт, уралдаан тэмцээн зохион байгуулж эцэг эхчүүдээс санал авч байна. Санал асуулгад идэвхитэй оролцсон эцэг эхчүүдтэй хамтран байнгын эргүүл ажиллуулж буй.
- Өнгөрсөн жил сайн дурын ажиллагааг хэр их зохион байгуулсан бэ?
- Өнгөрсөн жил эрүүл мэндийн салбарын хүрээнд тайгын нүүдэлчид ТББ-тай хамтран иргэдэд хараа зүйн оношлогоо хийж 84 иргэнд харааны шил үнэ төлбөргүй олгосон. Мөн “Ачлалт орчлон” сэргээн засах эмчилгээнд 27 ахмад настны хамрууллаа. Эмзэг бүлгийн иргэд буюу гэр оронгүй тэнэмэл иргэдэд халуун хоол цайгаар үйлчилж, хувцас хунар олгосон.
- Иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ямар ажилуудыг санаачилан хэрэгжүүлдэг вэ?
- Байгаль хамгаалах, нөхөн сэргээх, хяналт шалгалт хийхээр өнгөрсөн оны есдүгээр сард хорооны хэсгийн байцаагч, байгаль орчны байцаагч, иргэдийн хамтарсан эргүүлийг ажиллуулж жимс түүж буй иргэд болон ногоон байгууламжинд амарч буй иргэдэд сэрэмжлүүлэх хуудас өгч, яриа таиулга хийж ажилласан. Мөн тодорхой эрхэлсэн ажилгүй 10 иргэнийг эргүүл,хяналт шалгалтын ажилд татан оролцуулж урамшуулалт эргүүлээр ажиллуулж байна.
- XII хорооны хувьд тулгамдаж байгаа асуудал юу байна. Шийдвэрлэх гарцыг хэрхэн хайж ажиллаж байна вэ?
- Туул голын бохирдол хэцүү байгаа. Энэ онд багтааж хорооны нутаг дэвсгэрийн орчмын газрыг ногоон эко болгон зүлэг мод тарин бургас модыг сэргээх ажлыг иргэд, Нийслэл, Дүүрэг ,Захирагчийн албатай хамтран ажил зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.