ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ГАНХУЯГ ШИНЭХЭН ГАВЬЯАТАА ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монгол улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 152 дугаар зарлигаар дүүргийн Биеийн тамир, спорт хорооны Жүдо бөхийн дасгалжуулагч Шархүүгийн Цэвэлмаа нь “МУ-ын Гавьяат дасгалжуулагч” цолоор шагнагдсан. Тэгвэл өнөөдөр буюу 2015 оны 01-р сарын 16-ны өдөр дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлж, салбартаа манлайлан ажиллаж буй шинэхэн гавьяат Ш.Цэвэлмааг хүлээн авч уулзаж, спортын их амжилтыг хүсэн ерөөсөн юм.