Хан-Уул дүүрэгт шинэ оны босгон дээр
Хан-Уул дүүрэгт шинэ оны босгон дээр шагналын хур буулаа.Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жил,Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тус тус тохиолдуулан төр захиргаа, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан,спорт, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, батлан хамгаалах, мал аж ахуй, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 152 дугаар зарлигаар төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулаллаа. Алтан гадас одонгоор 45 иргэн, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 4 иргэн, хөдөлмөрийн хүндэт медалиар 20 иргэн нийт 69 иргэн шагнагдаж төр түмэндээ хөдөлмөр үйлсээ үнэлүүллээ. Нийт төрийн дээд одон медаль хүртсэн иргэддээ Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс шинэ оны мэнд хүргэе.