НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ан-Уул дүүргийн ИТХ-ын ээлжит IX хуралдааны тодруулга авснаа хүргэж байна.

2014-12-22

ХУД-ийн засаг дарга Ж.Ганхуяг:

Дүүргээс өргөн барьсан төсөл бол ойролцоогоор 20 орчим тэрбум төгрөгийн төсвийн орлоготой, тусгай шилжүүлгийн орлого 30 тэрбум төгрөг, нийтдээ 50 орчим тэрбум төгрөгийн орлого зарлагатайгаар төсөвт тусгагдсан байгаа.  Тус төсвөөр 2014 онд хийгдэж дуусаагүй байгаа гурван сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтанд орно. Мөн нэг цэцэрлэг ашиглалтанд орох бол  дээрээс нь нэмээд дахиад гурван цэцэрлэг, сургуулийн цогцолбор ашиглалтанд орно. 100 ортой хүүхдийн эмнэлэг баригдаж эхэлнэ. Дараа нь Нисэх, Яармагийн арыг холбосон автобусын буудлыг холбосон долоон километр зам ашиглалтанд орно гэх мэтчилэн томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Мөн дүүргээс тавьж байгаа нэг томоохон ажил бол дүүргийн гэрэлтүүлгийг сайжруулахад анхаарах явдал юм. Энэ жилийн хувьд Яармагийн таван хороо, Нисэхийн 16-р хорооны гэрэлтүүлгийг бүрэн шийдсэн. Одоо 2015 онд нисэхийн 9,10-р хорооны гэрэлтүүлгийг хийнэ. Ингээд Хан-Уул дүүргийн Нисэх, Яармагийн хороо үндсэндээ зам нь бүрэн, гэрэлтүүлэг сайтай болж байна. Одоо сургууль, цэцэрлэг, эмнэлэг нь эхнээсээ бэлэн болж байна.

Сургууль цэцэрлэгийн  хичнээн хүүхдийн багтаамжтай баригдаж хэзээ нээлтээ хийх вэ?

Яг есөн сарын нэгэнд ашиглалтанд орох бага сургууль, цэцэрлэгийн гурван цогцолбор байна. 15-р хороо, 10-р хороо, 11-р хороонд тус тус баригдана. Нэг цэцэрлэгийг 10-р хороонд барина. 100 ортой хүүхдийн эмнэлгийг 2015ондоо багтааж ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Өртгийн хувьд ямар байгаа вэ?

Нэг бага сургууль цэцэрлэгийн цогцолбор ойролцоогоор 2,1 тэрбум төгрөгийн өртөгтэй байгаа. 100 хүүхдийн эмнэлгийн хувьд зураг төсөл нь арай дуусаагүй байна. Урьдчилсан байдлаар хотын төсөвт орчихсон байгаа. Мөн зургаан хэсэг замын ажил байгаа бөгөөд энэ нь 15 тэрбум төгрөгийн өртөгтэй зам байгаа. Эхний ээлжинд хоёр замыг  ашиглалтанд оруулах зорилт тавиад ажиллаж байна. Энэ зам бол найман орчим тэрбум төгрөгийн ажил байгаа.

Тэвчиж болох зардлуудын хувьд ирэх онд ямар ямар зардлуудыг тэвчих вэ.

Засгийн газрын 147-р тогтоолын дагуу тэвчиж болох зардлуудыг тэвчинэ. Үүний дагуу томилгооны зардал УИХ-ын гаргасан тогтоолын дагуу Тамгын газрын 10 хувийн орон тоог хассан байгаа. Яригдаад байгаа орлогч нарын тоог багасгасан. Манайд гурван орлогч ажиллаж байсан бол одоо нэг орлогчтой болсон. Өөр ном, сонин, тавилга хэрэгсэл гэх мэтчилэн тэвчиж болох зардалыг бүгдийг нь хасч оруулсан байгаа. Нийтдээ дүүргийн төсвөөс хэмнэж болох зардалд 400-аад сая төгрөгийг хассан.

Нэхмэлийн шар барилгууд дахин төлөвлөлтөнд орсон байгаа. Энэ талаар …..

Хан-Уул дүүрэгт буулгаж дахин төлөвлөж барих 26 барилга байна. Үүний 20 нь бол энэ жил ашиглалтын шаардлага хангахгүй барилгын журмын дагуу үнэлгээ нь зарлагдсан. Ингээд таван багц болж манай 2,3-р хорооны нэхмэлийн шаруудад үнэлгээний хороо гарч ажилласан. Ингээд таван багцаас гурван багц дээр нь компаниуд шалгарсан. Тэр бол урьдчилсан шалгаруулалт. Одоо бол журмын дагуу 35 хоногийн дотор тухайн байгууллага иргэдтэй гэрээ хийх ёстой. Ингээд гурвалсан гэрээ байгуулж чадсан нь ажлаа үргэлжлүүлнэ. Фүжи холдинг компани, Нутгийн буян, Бэндер хаус гэсэн компаниуд нэгдүгээр багц, гуравдугаар багц, дөрөвдүгээр багцад шалгарсан байгаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%