ХАРИЛЦАН ТУРШЛАГА СУДЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.
2013 онд дүүргийн ИТХ-ын дарга тэргүүтэй Ажлын албаны хамт олон Сүхбаатар аймгийн ИТХ-ын Ажлын алба, Баруун-Урт, Асгат, Дарьганга зэрэг сумдын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж байсан бол энэ удаад Сүхбаатар аймгийн ИТХ-ын Ажлын албаны албан хаагчид, зарим сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар хүрэлцэн ирж дүүргийн ИТХ, Хурлын хороодын үйл ажиллагаа, хороодын ИНХ-ын дарга нарын зөвлөлийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, ажлын чиг үүрэг, архив, албан хэрэг хөтлөлт зэрэг үйл ажиллагаануудтай танилцаж, санал бодлоо илэрхийлсэн арга хэмжээ боллоо