2014 оны 12 дугаар сарын 12.ИТХ-ын Төлөөлөгч Ё.Цацралтуяа даргатай Нийгмийн бодлогын хороо 75%-ийн ирцтэйгээр хуралдлаа. Нийгмийн бодлогын хорооны хуралд хорооны дарга Ё.Цацралтуяа, нарийн бичгийн дарга Т.Пүрэвчулуун, гишүүдээр ИТХ-ын Төлөөлөгч Ч.Пүрэвсүрэн, С.Баасандолгор, Н.Отгонбаяр, Б.Болд нар оролцов.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж, санал, дүгнэлтүүд гарав. Хурлаар Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, Дүүргийн ЭМН-ийн дарга Т.Пүрэвчулуун, ИТХ-ын төлөөлөгч Г.Отгонрагчаа, БТСХ-ны дарга Мөнх-Эрдэнэ, ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Болд нарын мэдээлэл, хорооны гишүүдийн саналыг үндэслэн дараах шийдвэрийг гаргав.
1. Хүүхдэд ээлтэй хөтөлбөрийн Хүүхэд хөгжил дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг дэмжиж, төсвийг задаргаатай оруулах
2. ЭМТ-ийн төвийн хэвтэн эмчлүүлэх тасгийн засварын ажлыг дэмжиж, холбогдох төсвийг Төсөв санхүү, эдийн засгийн хороогоор хэлэлцүүлэх
3. Архидалтгүй хороо хөтөлбөрийг үргэжлүүлэн хэрэгжүүлэх саналыг дэмжиж, холбогдох төсвийг Төсөв санхүү, эдийн засгийн хороогоор хэлэлцүүлэх
4. Дүүргийн хэмжээнд өсвөрийн шигшээ багийг спортын 9 төрлөөр байгуулах, бялдаржуулах өрөөний тоног төхөөрөмжийг шинэчлэх саналыг дэмжиж,холбогдох төсвийг Төсөв санхүү, эдийн засгийн хороогоор хэлэлцүүлэх
5. ЕБС-иудын ахлах ангийн дунд зохион байгуулах “Аварга анги” спортын урлагын наадам үргэжлүүлэн зохион байгуулахыг дэмжиж, холбогдох төсвийг Төсөв санхүү, эдийн засгийн хороогоор хэлэлцүүлэх
Өөрчлөлтийг чиглүүлэгч төвтэй хамтран ахлах ангийн сурагчдад зориулсан сургалт судалгааны ажлыг Хүүхдэд ээлтэй Хан-Уул хөтөлбөрт оруулан хэрэгжүүлэх
6. Дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2015 оны зорилтын төсөлд тусгах санал:
1.3.3-д 16 хороонд гэж нэмэх
1.3.4-ийн 3-д спортын 9 төрөл
7. НБХ-ны гишүүдээс Хурлын бусад хороодод шилжин ажиллах санал гарсангүй.