“АРХИДАЛТГҮЙ ХОРОО” ХӨТӨЛБӨР ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ХЭРЭГЖИЖ АМЖИЛТТАЙ БАЙНА.
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2014 оны хагас жилийн төсвийн тодотголыг хэлэлцэн батлах үед “Архидалтгүй хороо” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зорилт тавьсан. Уг хөтөлбөрийг Санхүүжүүлэгчээр Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хэрэгжүүлэгчээр Бодлогоор дэмжье сан, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг , Тамхи архины шалтгаант эмгэг судлалын төв, Манукол академи зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.
Тус хөтөлбөр нь 2014 оны 10 дугаар сараас эхлэн, архидалт болон түүнээс үүдэлтэй гэмт хэргийн гаралт өндөр байгаа дүүргийн 5, 6, 7 дугаар хороодыг түшиглэн хэрэгжиж байна.
5, 6, 7 дугаар хороодын архинаас хамааралтай нийт 50 хүнийг дараахи арга зүйд тулгуурлан хамаарлаас нь салгах арга хэмжээг зохион явуулж байна.