ХҮҮХДИЙН ТЭВЧиШГҮЙ ХӨДӨЛМӨРИЙН ЭСРЭГ ХАН-УУЛЧУУД НЭГДЭЖ БАЙНА.
ХҮҮХДИЙН ТЭВЧиШГҮЙ ХӨДӨЛМӨРИЙН ЭСРЭГ ХАН-УУЛЧУУД НЭГДЭЖ БАЙНА.
Төслийн хоёрдугаар шатанд:
Энэ үе шатны үндсэн зорилго нь өмнөх шатны амжилтыг бататган хөгжүүлэхийн зэрэгцээ :
- Сонирхол, туршлагадаа тулгуурлан мэргэжлээ сонгон эзэмшихэд нь унаач хүүхдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх нийгмийн санаачлагыг бий болгон өрнүүлэх
- Үндэсний морин спорт,соёлыг хөгжүүлэх үйлсэд оролцогч хүүхдэд аюул ослоос өөрийгөө хамгаалах наад захын чадвар ,дадал эдэмшүүлэх арга,механизмыг бий болгох гарцыг хайх явдал байлаа.
ХААИС-ийн бакалаврын сургалтын бодлого зохицуулалтын алба,Мал эмнэлгийн сургууль,тэдгээрийн эрдэмтэн судлаачдаар зохион байгуулагчид эгнээгээ тэлж, хамтрагчдаа нэмэгдүүлсэний зэрэгцээ Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч,”Мишээл групп” ХХК-ний ерөнхий захирал Б.Энх-Амгалан санхүүжилтийн эх үүсвэр болон арга зүйгээр дэмжин ажилласан нь энэ шатны үйл ажиллагааг онцгой амжилтанд хүргэх чухал хөшүүрэг боллоо.
ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн сургалт эрхэлсэн орлогч захирал, доктор \Ph.D\ С.Ганбат, Төрийн соёрхолт,Монгол улсын Гавъяат багш, доктор \PhD\, профессор Н.Эрдэнэцогт, доктор \PhD\ , профессор, адуу судлаач Т.Сайполда, ХААИС-ийн сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, доктор \PhD\ Р.Чанцалдулам, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Мишээл групп” ХХК-ний ерөнхий захирал Б.Энх-Амгалан, ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, ХУД-ийн ИНХ-ын дарга нарын зөвлөлийн дарга О.Батхуяг,ХУД-ийн хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Цэцэгмаа нар унаач хүүхүүдэд мэргэжлийн болон танин мэдэхүйн үнэ цэнэтэй мэдлэг, зөвлөгөөг өгч, нөхөрсөг, сонирхолтой, харилцан хүндэтгэлтэй , бас хариуцлагыг мэдрүүлсэн, морь малын туршлагатай унаач хүүхдүүдэд мэргэжлээ сонгох сэдэл тэмүүллийг нь өдөөсөн, бодит оновчтой шийдвэрт хүрэх талуудын замыг нээсэн чухал уулзалт-хэлэлцүүлэг, танилцах аялал боллоо.