ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ЗАГВАР ТӨСЛИЙГ ШВЕЙЦАРИЙН “ANUNAKI MINERALS GROUP” ТАНИЛЦУУЛЛАА.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ЗАГВАР ТӨСЛИЙГ ШВЕЙЦАРИЙН “ANUNAKI MINERALS GROUP” ТАНИЛЦУУЛЛАА.
Энэ оны 08 дугаар сард Хан-Уул дүүрэгтэй хамтран ажиллах саналын дагуу Швейцарийн “ANUNAKI MINERALS GROUP”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ноён В.Люкхард зочилон ирж Нисэх, Яармагийн гэр хорооллын дахин төлөвлөлт болон инженерийн байгууламж, сэргээгдэх эрчим хүчний талаар харилцан санал солилцож, дараагийн уулзалтанд төслийн эхний танилцуулга хийхээр болсон.
Төслийн эхний танилцуулгаа энэ оны 12 дугаар сарын 10-ны өдөр “ANUNAKI MINERALS GROUP”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ноён В.Люкхард, худалдааны салбарын хэлтсийн дарга ноён Wolf Ulrich Plante болон Ахлах архетектур Markus Wey нар хүрэлцэн ирж танилцууллаа.