НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хуралдлаа

2020-10-27

2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид андугаар хуралдлаа хийлээ. Хуралдаанд ирвэл зохих 35 Төлөөлөгч бүрэн оролцож ирц 100 хувьтай байв.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйл 23.6-д заасны дагуу төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад Д.Уранцэцэг хуралдааныг нээж даргаллаа.
ИТХ-ын ээлжит сонгуулийн дүн, мэдээллийг дүүргийн Сонгуулийн хорооны дарга Ж.Ичинноров танилцуулж, “Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” тогтоолыг хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлав.
Шинээр сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгчдийг намын харъяаллаар авч үзвэл МАН 26, АН 4, ХҮН 4, МНН 1, байна. Үүнээс 28 буюу 80% нь эрэгтэй, 7 буюу 20% нь эмэгтэй байна.
Дүүргийн ИТХ-д олонх болсон МАН бүлэг байгуулсан шийдвэрээ танилцуулж, хуралдаан даргалагч Д.Уранцэцэгт өргөн мэдүүллээ. Тус хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотойгоор МАН-ын бүлгийн 7 хоногийн завсарлага авах саналыг олонхоороо дэмжиж, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10:00 цагаас үргэлжлүүлэн хуралдахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 392
191 / 49%
72 / 18%
63 / 16%
35 / 9%
31 / 8%