НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2020-09-11

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус дүүргийн 4,5,6,9,10 дугаар хороо, Буянт Ухаа Спортын ордон ТӨААТҮГ-ын дэргэдэх “Буянт Ухаа спорт клуб” хамтран нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор дэмжин ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн алслагдсан болон гэр хорооллын хүүхэд багачуудыг спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй болгох, цаашлаад тив дэлхий, олимпийн аварга бэлтгэн гаргахад оршино.
“Буянт Ухаа спорт клуб” нь “Үндэсний бөх”, “Жүдо бөх” , “Чөлөөт бөх”, “Самбо бөх” гэсэн 4 спортын төрлөөр Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 9, 10 дугаар хорооны хүүхэд залуучуудыг хичээллүүлэх, үдийн цай хоолтой, орчин үеийн олон улсын стандартад нийцсэн байр техник төнөг төхөөрөмж бүхий заал танхимд Тив дэлхийн медальт, Олон улсын хэмжээний мастер, Монгол улсын гавъяат дасгалжуулагч, Спортын их эмч, арга зүйч нараас бүрдсэн секц дугуйлан хичээлүүлэхэд бэлэн болж энэ өдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Буянт-Ухаа спортын ордон ТӨААТҮГ-ын захирал Л.Энхбаяр, дүүргийн 4-р хорооны Засаг дарга О.Ганхуяг, 5-р хорооны Засаг дарга Д.Алимаа, 6-р хорооны Засаг дарга А.Сүххишиг, 9-р хорооны Засаг дарга М.Насанжаргал, 10-р хорооны Засаг дарга Ц.Чинзоригт нар оролцов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%