НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах өдөр /2020.09.10/

2020-09-10

XX зууны Монголын түүхэнд хар толбо болон үлдсэн улс төрийн хэлмэгдүүлэлтэнд олон мянган жирийн иргэд өртөж улмаар тэдний эрх ноцтой зөрчигдөн гэр бүл, үр хүүхдүүд, ач зээ, төрөл төрөгсөд нь үе дамжин давхар хэлмэгдсэн эмгэнэлт үйл явдал тохиолдсоноос хойш 80 гаруй жил өнгөрчээ.
Дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс нь тус дүүрэгт оршин суудаг иргэдээс ирүүлсэн материалыг хянан үзэж, тэдэнд нөхөх олговор олгох асуудлыг дээд байгууллагад уламжилдаг билээ.
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулинд 2018 онд нэмэлт өөрчлөлт орсноос хойш өнөөдрийг хүртэл тус дүүрэгт оршин суудаг, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд нийт 77 хүн бүртгэгдсэнээс 56 иргэнд 3 тэрбум 281 сая төгрөгний нөхөх олговрыг олгосон байна.
Дүүргийн ИТХ, ЦАУЗБСК-оос жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг дурсаж үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жил “Ковид-19” цар тахлын улмаас дүүргийн хэмжээнд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах боломжгүй болсон тул хүлцэл өчиж байна.
Та бүхний амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Та бүхнийг хүндэтгэсэн:
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, ЦАУЗБСК-ын
дарга Б.Цэрэн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%