НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА /2020.09.03/

2020-09-03

Хуралдаанаар Дүүргийн ГХУСАЗСЗ-өөс санаачлан зохион байгуулсан “Архигүй орчин” хөтөлбөрийн хүрээнд “Архигүй орчинг бүтээцгээе” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийн талаарх үр дүн, цаашид авах арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэсэн.
2020 оны 08-р санын 01-ээс 08-р сарын 30-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд 37 удаагийн нээлттэй хэлэлцүүлгийг дүүргийн бүх хороодод зохион байгуулснаас 1828 иргэн биеэр оролцож, 17100 иргэн бичгээр санал хүсэлтээ өгсөн байна.
Нийслэлийн хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа уг хэлэлцүүлгийг иргэд ихээр сайшаан хүлээн авч нийгэмд тулгамдаж буй асуудлыг дэвшүүлж санал хүсэлтээ өгсөн юм.
Иргэдээс ирсэн санал хүсэлтийг тоймлон хүргэвэл:
?Хүүхдийн тоглоомын талбай, олон нийтийн эзэмшлийн газар, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудаар архи уухыг хориглосон тэмдэг тэмдэглэгээг байршуулах
?Архины савлагааг нэгэн жигд болгох, хэмжээг багасгах
?Архины орц найрлага дахь /донтуулах үйлчилгээний бодис/ хяналтыг сайжруулах
?Согтууруулах ундаанд ногдох онцгой албан татварыг нэмэгдүүлэх
?Архины хор уршиг хөнөөлийн талаар ЕБС-ын программд оруулах
?22 цагаас хойш архи, согууруулах ундаа зарахгүй байх
?Долоо хоног бүрийн аль нэг өдрийг архигүй өдөр болгох
Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн уг саналын талаар Зөвлөлийн гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж хүсэлтийг дэмжсэн тогтоолыг 100%-ийн саналаар дэмжиж баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%