НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

"АРХИГҮЙ ОРЧИНГ БҮТЭЭЦГЭЭЕ" ОЛОН НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2020-08-27

Хан-Уул дүүргийн ГХУСАЗСЗ-өөс санаачлан “Архигүй орчинг бүтээцгээе” хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг явагдаж байгаа бөгөөд энэ удаа ШШГЕГ-ын харъяа согтуурах мансуурах донтох өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт болон Баривчлах төвд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газартай хамтран 35 дахь буюу хаалтын хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Одоогоор уг газарт 183 архинд донтогсод эмчлүүлж байгаа бөгөөд тэдний 58 нь Хан-Уул дүүргийн харьяалалтай, харин баривчлах төвд 23 иргэн согтуугаар гэмт хэрэг үйлдсэний улмаас хоригдож байна.
ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ын дарга Б.Цэрэн хэлэлцүүлгээр хэлсэн үгэндээ Хан-Уул дүүргийн нийт гэмт хэрэг гаралтын шалтаан нөхцөлийн 60 хувь нь архидалтаас үүдэлтэй бөгөөд үүнээс гэр бүлийн хүчирхийлэл 90 гаран хувийг эзэлж байна. Иймд архидалтыг багасгах зайлшгүй шаардлагатай байгааг онцолж тэдэнд тулгамдаж буй асуудал бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа. Иргэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж асуумж бүхий цаасаар саналаа өгөв. Мөн эдгээр иргэдэд “Аз Хур” номын их дэлгүүрээс нийгмийн хариуцлагын хүрээнд ном хандивласныг дамжуулан өгч тэд талархан хүлээж авлаа. “Мөнхийн үсэг” ХХК-д баярласнаа илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%