ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ГАЗАРТ ИЖ БҮРЭН КОМПЬЮТЕРУУДЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Хан-Уул дүүргийн ИТХ, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газарт өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор байгууллагын албан хэрэгцээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цэрэн DELL маркын иж бүрэн компьютеруудыг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатарт гардуулан өглөө.