/2020.02.25/
Сар шинийн баярын өдрүүдэд тахилгат газрууд болох уул, овооруу гарч олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, шашны зан үйл үйлдэхийг хориглосон шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн Онцгой комиссын гишүүд болон мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид 2020 оны 02 дугаар сарын 24-ний 04:00 цагаас 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрүүдэд Богдхан уул, Зайсангийн амууд, Хийморийн овоо, Бурхантын овоо, Айдасын овоо, Богины ам зэрэг дүүргийн нутаг дэвсгэр дэх бүх тахилгат уулруу иргэдийг зорчуулахгүй байхад хяналт тавин ажиллаж байна. Гэвч иргэд уул, овоо руу гарах, олноороо агаар салхинд гарч, гулгах тохиолдол их байгаа тул иргэд та бүхнийг гэр бүлийн хүрээнд баяраа тэмдэглэн хөл хорио тогтоосон бүс рүү зорчихгүй байхыг дүүргийн Онцгой комиссоос онцгойлон анхааруулж байна.
Хан-Уул дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн тэргүүтэй дүүргийн удирдлагууд 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хороодод ажиллаж, сар шинийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа алба хаагчдын ажлын нөхцөл байдалтай газар дээр нь танилцан үүрэг чиглэл өгч хариуцлагатай ажиллахыг үүрэгдлээ.
Дэлхий нийтийг түгшээж буй халдварт өвчнөөс улс нийтээрээ сэргийлэхийн тулд Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг төр засгаас гаргасан. Төрийн шийдвэрийн дагуу иргэд дор бүрнээ өөрсдийгөө сайн хамгаалж, олон нийтийн газраар бага насны хүүхдүүдийг дагуулж явахгүй байхыг дахин анхааруулж байна.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС