2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр
Шинэ үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ой тохиож байна. Уг ойн арга хэмжээний
хүрээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн. Засаг даргын нэгдүгээр орлогч
Г.Батсайхан. Тэргүүлэгчдийн Ажлын албаны хэлтсийн дарга нар тус дүүрэгт оршин
суудаг дeпутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Уг арга хэмжээг нээж дүүргийн ИТХ-ын
дарга Б.Цэрэн үг хэлж, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Монгол улсын Eрөнхий сайд асан Ш.Гунгаадорж
нар сэтгэгдлээ хуваалцлаа.
Шинэ Үндсэн хуулийг батлалцсан эрхэм дeпутат Ш.Гунгаадорж, З.Алтай, Р.Хатанбаатар, Ц.Адъяасүрэн, Т.Гантөмөр, Б.Буяндэлгэр, Н.Төмөртогоо, Д.Тогооч, Л.Цог, П.Энхсайхан, З.Адьяа, Р.Батсүх, Т.Төмөрбаатар, Ж.Адъяа нар хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцов.
1992 онд
батлагдсан Шинэ үндсэн хууль Монгол улсын төр,нийгэм эдийн засаг,улс төрийн
бүхий л салбарт үүргээ гүйцэтгэж, үнэ цэнэтэй хэвээр байгааг дeпутатууд онцлон
дурдаж байлаа.