ИТХ-ЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН ХОРОО ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙЛЭЭ.
ИТХ-ын Төлөөлөгч Ё.Цацралтуяа даргатай Нийгмийн бодлогын хорооны гишүүд С.Баасандолгор, Б.Болд, Т.Пүрэвчулуун ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс,Боловсролын хэлтэс, ИТХ-ын Ажлын албатай хамтран энэ өдрүүдэд хуваарийн дагуу дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хувийн 49 цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцан, хяналт шалгалтын ажлыг хийж байна.
2014 оны 11 дүгээр сарын 11-ны байдлаар Бяцхан найзууд, Гурван хөгжил зайсан, Жаргалтай ирээдүй, Кристал-21 талст, Миний найзууд, Нархан үрс, зэрэг цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, санал зөвлөмж хүргэн ажиллаж байна. Уг арга хэмжээ энэ сарын 28-ыг хүртэл үргэлжилж, шалгалтын дүнг эргэн мэдээлэх болно.