ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН,ЭКОЛОГИЙН ХОРОО ХУРАЛДЛАА.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч П.Ганбат даргатай байгаль орчин,экологийн хороо 85%-ийн ирцтэйгээр хуралдаж, хуралд ИТХ-ын Тэргүүлэгч,Төлөөлөгч С.Баасандолгор,Төлөөлөгч С.Түвшинжаргал,Э.Бүрэнтөгс,Ц.Дуламсүрэн,Ж.Баярсайхан, Б.Баттүшиг,
Ч.Долгормаа нар оролцлоо.
Тус хорооны хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн,санал дүгнэлт гарсан байна.
Мэргэжлийн хяналтын хэлтэс, ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Өмч, газрын харилцааны газар, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, ЗДТГ-ын худалдаа, үйлчилгээний зэрэг хэлтэс албадын үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонсон санал зөвлөмж гарган цаашид ажиллах үйл ажиллагааны чиглэл өгөн хуралдлаа.
Мөн тус хорооны хурлаар ирэх оны /2015/ үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах саналыг хэлэлцэн баталлаа.