БНСУ-ын Улсан хотын Нам дүүргийн сургуулийн өмнөх боловсролын салбарын төлөөлөгчид өнөөдөр Хан-Уул дүүрэгт айлчиллаа. Хан-Уул дүүрэг Улсан хотын Нам дүүрэгтэй хамтын ажиллагаа, хоёр дүүргийн хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын салбарт туршлага солилцох, дүүргийн хэмжээнд цэцэрлэгүүдэд тулгамдаж буй асуудлуудад бодлогын түвшинд хамтарсан шийдвэрүүдийг гаргаж, шинэлэг аргачлалуудыг нэвтрүүлэх тал дээр онцгой анхааран ажиллаж байна.
Уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров, Захиргаа зохион байгуулалтын хэлтсийн дарга П.Амартүвшин, Гадаад харилцаа, намын бүлэг хариуцсан хэлтсийн дарга Л.Отгонхүү, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо нар болон дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд, хувийн болон улсын цэцэрлэгийн эрхлэгч нарын төлөөлөл оролцож санал солилцлоо.