НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

“ИРГЭНИЙ ТӨСӨВ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-08-30

Транпэрэнси Интернэшнл Монгол ТББ нь Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнтэй хамтран Улаанбаатар хотын 6 дүүргийн салбар бүрийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн ил тод байдал болон иргэний төсвийн талаар иргэдийн болон шийдвэр гаргагчдын ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “ИРГЭНИЙ ТӨСӨВ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ” сэдэвт сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн сургалтад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Ц.Байгалмаа, ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров, ТИ Монголын гүйцэтгэх захирал О.Батбаяр нар болон хороодын ИНХ-ын дарга нар мөн иргэдийн төлөөлөл оролцлоо.

Тус сургалт нь Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдэд амжилттай зохион байгуулагдсан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 02-ноос 09 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд зохион байгуулагдана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%