Хан-Уул дүүрэгт БНСУ-ын Кёнсан Их сургуулийн сайн дурын багийнхан
/2019-06-28/ өнөөдөр зочиллоо. Зочдыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн,
ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Засаг даргын орлогч
А.Амартүвшин, ИТХ-ын Гадаад харилцаа, намын бүлэг хариуцсан хэлтсийн
дарга Л.Отгонхүү, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Нийгмийн
бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр нар угтан хүндэтгэл үзүүлж, харилцан ярилцлаа.
БНСУ-ын Кёнсан их сургууль нь 1948 онд байгуулагдсан бөгөөд 2015 онд хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан бөгөөд энэ хүрээнд боловсрол, нийгмийн салбарт хамтран ажиллахаар тусгагдсан юм. Уулзалтын үеэр ИТХ-ын дарга Б.Цэрэн “Дүүрэг болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс хамтын ажиллагаагаа бататган дэмжин, улам өргөжүүлэн хөгжүүлэх тал дээр хамтран ажиллахад бэлэн” гэдгээ уламжиллаа.
Кёнсан их сургуулын
сургалтын албаны дарга Ким Жү Э тэргүүтэй оюутнууд “Эко дүүрэг” зорилтын
хүрээнд Богдхан ууланд явган аялал хийхийн зэрэгцээ их цэвэрлэгээг
хийхээр төлөвлөсөн байна.