Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн I хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран жил бүр уламжлал болгон дүүргийн Их, дээд сургуулийн оюутан, залуусын дунд зохион байгуулдаг “МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХОР ХӨНӨӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” сэдэвт сургалтад Орхон их сургуулийн хууль, эрх зүйн ангийн 90 гаруй оюутнууд хамрагдлаа.
Энэхүү сургалтын хүрээнд "Мансууруулах бодисын хор нөлөө" сэдвээр Наркологийн төв эмнэлэгийн наркологийн эмч Ш. Эрдэнэбулган, "Архи тамхины хор уршиг" сэдвээр дүүргийн Эрүүл мэндийн төвийн сэтгэцийн эмч Л. Хоролсүрэн нар тус сургуулийн оюутнуудад холбогдох мэдээлэл зөвлөгөөг хүргэлээ.