НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТАН, СУРАГЧИД “МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХОР ХӨНӨӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2019-05-01

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн I хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран жил бүр уламжлал болгон дүүргийн Их, дээд сургуулийн оюутан, залуусын дунд зохион байгуулдаг “МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХОР ХӨНӨӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” сэдэвт сургалт үргэлжлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдрийн сургалтад Технологийн дээд сургуулийн оюутан, сурагчид хамрагдлаа. 


Энэхүү сургалтын хүрээнд "Мансууруулах бодисын хор нөлөө" сэдвээр Наркологийн төв эмнэлэгийн эмч Н.Алтанбагана, "Хар тамхи болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис түүний хор уршиг, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” сэдвээр дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурор Ц. Отгонсүрэн, "Архи тамхины хор уршиг" сэдвээр дүүргийн Эрүүл мэндийн төвийн сэтгэцийн эмч Л. Хоролсүрэн нар тус сургуулийн оюутан сурагчдад холбогдох мэдээлэл зөвлөгөөг хүргэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%