НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албанд “Улаанбаатар-Марафон-2019” цом ирлээ

2019-04-24

Нийслэлийн иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхолыг нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэн эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, дадал хэвшилд сурах биеийн тамир, спортын арга хэмжээнд гэр бүл, найз нөхөд, байгууллага, анги хамт олноороо оролцох боломжийг өргөжүүлэх, нийслэл хотоо олон улсын түвшинд сурталчлах, аялал жуулчлалын урсгалыг татах зорилгоор “#Улаанбаатар #Марафон-2019” олон улсын гүйлтийн тэмцээн ирэх 05 дугаар сарын 18-ний өдөр зохион байгуулах гэж байна.

Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар-Марафон-2019” цомыг нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, харъяа байгууллагууд, аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургууль, коллежууд байгууллагуудаар 2 сарын хугацаатай аялуулж байна.

Өнөөдөр дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров, Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга П.Амартүвшин нар тус цомыг хүлээн авч, “Улаанбаатар Марафон-2019” олон улсын гүйлтийн тэмцээний захирамж, удирдамж, заавар журмыг албан хаагчиддаа танилцуулж хамт олноороо марафонд нэгдэх #уриалгад #нэгдлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%