Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргын захирамжийн дагуу 2019 оны дөрөвдүгээр
сарын 1-ний өдрөөс ИТХ-ын Төлөөлөгчид сонгогдсон хороодын ерөнхий
боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл
ажиллагаатай танилцаж байгаа.
Уг ажлын хүрээнд өнөөдөр /2019.04.23/ ИТХ-ын Төлөөлөгч Э.Ганболор, Д.Батбилэг, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров, ИТХ-ын ТАА-ны Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга П.Амартүвшин, Боловсролын хэлтсийн Албан ба албан бус боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Лхагвадэмбэрэл нар өнөөдөр 1, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ЕБ-ын 18, 52 дугаар сургууль, 53, 67 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.