Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн I хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран жил бүр уламжлал болгон дүүргийн Их, дээд сургуулийн оюутан, залуусын дунд зохион байгуулдаг “МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХОР ХӨНӨӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” сэдэвт сургалт үргэлжлэн зохион байгуулагдаж байна.
2 дахь өдрийн сургалтад "Хангай" дээд сургуулийн оюутан, залуусыг хамруулан “Хар тамхи болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис түүний хор уршиг, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” сэдвээр дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурор Н.Пүрэвтогтох, “Архи, тамхины хор уршиг” сэдвээр дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Наркологийн эмч Л.Хоролсүрэн нар мэдээлэл, зөвлөгөө хүргэлээ.