Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, 14-р хорооны Засаг дарга
Н.Наранцацрал, Боловсролын хэлтсийн Албан ба албан бус боловсрол
хариуцсан мэргэжилтэн Д.Лхагвадэмбэрэл, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын
албаны Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга П.Амартүвшин нар тус
хорооны нутаг дэвсгэрт байрлах 56-р сургууль, 165-р цэцэрлэгийн үйл
ажиллагаатай танилцлаа.
Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч болон албаны хүмүүс сургууль, цэцэрлэгийн орчин нөхцөлтэй танилцахаас гадна тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх боломжтой ажлуудын талаар удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.