Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч Р. Дамдин 2007 онд анхлан санаачлан зохион байгуулсан "Яармагийн цом" спортын таван төрөлт тэмцээн энэ жил 12 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Яармаг бүсийн төрийн байгууллагын дунд зохион байгуулагддаг энэхүү тэмцээний нээлтийн ажиллагаанд ИТХ-ын Тэргүүлэгч Р.Дамдин, Төлөөлөгч Б.Батзаяа, Г.Золбаяр нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. "Яармагийн цом-2019" тэмцээнд Нисэх, Яармаг бүсийн 11 төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид гар бөмбөг, теннис, шатар, буухиа, сагсан бөмбөгийн төрлөөр өрсөлдөж, шилжин явах цомын эзэд боллоо.