Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Г.Золбаяр, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров, 6 дугаар хорооны Засаг дарга А.Сүххишиг, Боловсролын хэлтсийн Статистик мэдээ, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Батбаяр бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 189 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлууд болон цаашид хийж хэрэгжүүлэх боломжтой ажлуудын талаар удирдлагуудтай уулзаж санал хүсэлтээ солилцлоо.