Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Э.Жамсранжав, ИТХ-ын Тэргүүлэгчдийн
нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров,
Боловсролын хэлтсийн дарга Ж. Отгонхорлоо, 2 дугаар хорооны Засаг дарга
Э.Батмөнх нар 2018 оны Төрийн өмчит тэргүүний 72 дугаар цэцэрлэг, 27
дугаар цэцэрлэг, 65 дугаар цэцэрлэг болон Л. Энэбишийн нэрэмжит 75
дугаар бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын үеэр
сургууль цэцэрлэгүүдэд тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх
ажлуудын талаар санал хүсэлтээ солилцсон юм.