НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ГХУСАЗСЗ-ӨӨС “ШТОРК” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮДИЙГ ТОДРУУЛЛАА

2019-04-03

Хан-Уул дүүргийн ГХУСАЗСЗ, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд ихээр үйлдэгддэг иргэдийн өмчийн хулгай, танхай, залилан мэхлэх, дээрэмдэх, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, гэмт халдлага, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр иргэд олон нийтэд мэдээ мэдээлэл хүргэх, сурталчлах зорилготой “ШТОРК” болзолт уралдааныг зохион байгуулж өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.


Энэхүү уралдааны Тэргүүн байранд “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Цагдаагийн хошууч Б.Ганзориг даргатай Шуурхай удирдлагын тасгийн баг, Дэд байранд “Иргэдийн өмчийн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр Цагдаагийн хошууч М.Баасанцэрэн даргатай Нийтийн хэв журам хамгаалах тасгийн баг, Гутгаар байранд “Танхайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр Цагдаагийн дэд хурандаа О. Баттөр даргатай Хэрэг бүртгэх тасгийн баг тус тус шалгарч шагналыг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б. Цэрэн, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа С. Хүрэлбаатар, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Б. Очбадар нар гардууллаа.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%