ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 65 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, АЛБАН ХААГЧИД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА
Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Хууль, эрх зүйн хэлтсээс 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тус дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн багш, ажилтан, албан хаагчдад “Төрийн албаны тухай хууль”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн талаар хууль, эрх зүйн мэдлэг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа “Төрийн албаны тухай хууль”-ийн зүйл заалт, төрийн албан тушаалд тавигдах шаардлага, сонгон шалгаруулалт, хууль зөрчсөн албан хаагчдад хүлээлгэх хариуцлага болон бусад холбогдох дүрэм, журмын талаар танилцууллаа.