Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль эрх зүйн хэлтсээс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн 49 дүгээр цэцэрлэгийн багш, ажилтан, албан хаагчдад Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн талаар хууль, эрх зүйн мэдлэг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн зүйл заалт, төрийн албан тушаалд тавигдах шаардлага, сонгон шалгаруулалт, хууль зөрчсөн албан хаагчдад хүлээлгэх хариуцлага болон бусад холбогдох дүрэм журмын талаар танилцууллаа.