НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл дарга

2014-11-11

2014.11.11 нд 11 цагаас ХУД-ийн Соёлын ордны их зааланд ХУД-ийн 2,3-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг  Нэхмэлийн шар байрны дахин төлөвлөлтийн талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл  ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг , ХУД-ийн засаг дарга Ж.Ганхуяг, 
 Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Ерөнхий архитектор Н.Нацагдорж нар Нэхмэлийн шарын оршин суугч нартай уулзалт хийж, иргэдийн санал бодлыг сонслоо. Тус хурлаар гарсан нэг шийдвэр бол иргэд өөрсдөө компаниа судалж байгаад сонгохоор болсон бөгөөд дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг "Одоо манай иргэд хоёр хуваагдаад байна. Нэг хэсэг нь үнэлгээ хийлгэнэ гэж, нөгөө хэсэг нь үнэлгээ хийлгэхгүй гэж байна. Иймд өнөөдөр та бүхний саналыг сонсож байгаа, өнөөдөр бид нэг асуудлыг тохирлоо шүү дээ. Юу вэ гэвэл? Бүх газруудаар үнэлгээ хийлгэхээр боллоо. Иймээс иргэд дараа нь үнэлгээ хийлгэхгүй байсан гэж яриад явж болохгүй. Одоо бүгдээрээ тохиролцоонд хүрч байгаа юм чинь одоо журмаараа  компанийг сонгон шалгаруулж үнэлэх ёстой.  Одоо бид иргэдийнхээ төлөө журманд өөрчлөлт оруулж өөрчлөлтөөр тус компани нь ийм ийм шаардлага хангасан байх ёстой гэж зааж өгөх болно. Үүнээсээ үүдээд Ерөнхий төлөвлөгөөний газар  үнэлгээг гаргана. Иргэд та бүхний эцсийн шийдвэр орон сууцаа алдахгүй, та бүхэнд ашигтай байх учиртай. Компани таалагдахгүй бол та бүхэн гэрээ хийхгүй байж болно. Бидний сонгож авсан эдгээр найман компаниудыг сайн судлаарай." хэмээлээ. 



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%