“Байгаль, орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил, хүлээн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх нь” хэлэлцүүлэг өнөөдөр /2018.12.18/ зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлэгт дүүргийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цэрэн, ИТХ-ын Тэргүүлэгч Г.Батсайхан, дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор, Хууль цаазын шадар зөвлөх Д.Мөнхсайхан, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч И.Ганбат, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.