НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ИТХ-ЫН ДАРГА ӨМӨЗО-НЫ ХӨЛӨНБУЙР ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2018-11-21

     БНХАУ-ын ӨМӨЗО-ны #Хөлөнбуйр хотын Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дэд дарга Ли Хонг, тус хорооны Бүс нутгийн хамтын ажиллагаа ба боловсрол сургалтын хэлтсийн дарга Жин Чанг тэргүүтэй төлөөлөгчид Хан-Уул дүүрэгт #зочиллоо.


   Дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын Төлөөлөгч О.Анхбаяр, Тэргүүлэгчдийн Ажлын албаны ТНБХХ-ийн дарга Л.Отгонхүү нар зочдыг хүлээн авч уулзсан юм. Уулзалтаар Хан-Уул дүүрэгтэй гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд #соёл, #спорт, #эрүүл мэнд, #аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, түүнчлэн “Соёл, аялал жуулчлалын сургалтын төв байгуулах” хүсэлтээ буйгаа уламжлав.

    ӨМӨЗО-ны #Хөлөнбуйр хот нь газар нутгийн хувьд хамгийн том хотын тоонд ордог бөгөөд 2000 оны хүн амын тооллогоор 2.6 сая хүн амтай хэмээн бүртгэгдсэн байна. Баруун захаар Монгол Улс, хойд захаар Оросын Холбооны Улстай хил залгахад БНХАУ-ыг төлөөлдөг, Зүүн талаараа улсын дотор Хармөрөн муж, урд талаараа Өөртөө засах орны Хянган аймагтай хил залгаа бөгөөд аялал жуулчлал нь эдийн засгийн гол эх үүсвэр болж хөгжиж буй хот аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%